Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг бий. Монголын урлаг спорт, улс төр бизнесийн олны танил хүмүүс энгийн үедээ иймэрхүү хувцасладаг ажээ.

Энгийн мэт харагдавч өөрсдийн санхүүгийн бололцооноосоо хамаарч брэнд үү, брэнд бусаа шийддэг байх нь. Хэн ч харсан чанартай материал, гоёмсог хийц, өнгөний зохицлоороо тэдний өмссөн хувцасны үнийг тодорхойлно.


Сонирхуулахад, гадаадын нэгэн аялагч монголчуудыг хувцас загварын мэдрэмжтэй хэмээн дүгнэсэн байдаг. Хятадууд шиг хааш яаш хувцасладаггүй учраас ийм дүгнэлтэд хүрсэн гэдгээ ч хэлсэн байдаг.

Гэтэл үнэндээ монголд олны танил хүн биш л бол, үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үс гэзэг гар хуруугаа янзлаж чамирхахгүй бол бүгд тоож харахгүй, зарим газар үйлчилгээ авч чадахгүй нь даанч харамсалтай.