Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээр тун ч богино хугацаанд олны танил болж чадсан ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа өнгөрсөн онд ганц бие ээжийн амьдралдаа цэг тавьж, шинэ амьдрал зохиосон.

Улмаар шинэ үрийн зулай үнэрлээд, гэр бүлийн аз жаргалыг мэдэрч яваа.
Тэгвэл тэрээр ажилдаа оржээ. Энэ тухайгаа “Сэтгэлийн тэмүүллээр дүүрэн байдаг ажил минь. Ажилдаа орсон сайхан байна аа. Үндэсний урлагийн их театр” хэмээн бичжээ.


Бүжигчин бүсгүй хүмүүст сайхан зүйл түгээж байгаа учраас тэндээсээ кайф авдаг. Тайзан дээр гараад зритель дүүрэн алга ташилт мэдрээд зогсохдоо л бид энэ мэргэжлийг сонгосон ямар азтай хүмүүс вэ гэж боддог хэмээн өөрийн мэргэжлээрээ бахархдаг М.Бямбаа хоёр хүүхэдтэй. Том охин нь өдгөө 15 настай.