Тусгай салаа” ОАУСК-нд Сүлд хэмээх залуугийн дүрээр олон нийтэд танигдсан А.Алтанхуяг МУСТА тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Тусгай салаа” киноны Сүлд буюу Жүжигчин А.Алтанхуяг өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд тоглож байсан. Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт “МИ-15” кинонд тоглох санал ирээд байсан. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож “Тусгай салаа” кинонд тоглохоор шийдэж байжээ.