Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан club house-д яриа хийх үеэр ноцтой зүйл хэлэв. Тэрээр ” Миний сонссоноор, урд зүгийн буюу Хятадын төрийн өмчийн компаниудын шахааны газар болсон гэж сонссон. Удирдлагынх нь зардал нь уулнаасаа өндөр болсон гэж сонссон.” гэв.


Өнгөрсөн хавар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн н.Марал-Эрдэнэ нарыг Авилгатай Тэмцэх Газрын Албан хаагчид саатуулан шалгаж эхэлсэн.

 

Тэдгээр албан тушаалтнууд шалгагдаж эхэлсэн нь тендертэй л холбоотой байж мэдэх нь. Хэвлэлүүд энэ талаар огт мэдээллэхгүй байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд ч уг асуудлаар ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй юм.