Хүлээлгийн өрөө подкастаараа олныг байлдан дагуулдаг “халуухан” бүсгүйчүүдийн нэг бол Ц.Ариунаа. 19-хөн насандаа охиноо төрүүлж, ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа тэрээр өдөө Германд охинтойгоо амьдардаг.


Тэрээр ганц бие ээж нарт зориулж 7 хоногийн хоёрхон цагийг өөртөө зориулж байгаарай гэж зөвлөжээ. Энэ тухайгаа “Хөндлөнгийн хүмүүс “чи яаж охиноо ганцаараа өсгөхийн хажуугаар сургуульд сураад, ажил хийгээд, подкаст ч хөтөлдөг юм бэ” гэхэд “хүүе би нээрээ яаж амжуулдаг юм болоо” гэж бодох үе бий. Хүн хүний амьдралын нөхцөл байдал өөр хэдий ч үнэхээр хүсэл сонирхол байвал юуг ч амжуулж болдог юм шиг.

Жишээ нь, “Хүлээлгийн өрөө” подкастыг долоо хоногт ганцхан цаг бичдэг болохоор заримдаа охиноо дагуулаад Заяагийнх руу очно, зарим тохиолдолд хүүхдээ нөгөө өрөөндөө түгжиж байгаад бичлэгээ хийх үе ч байна. “Би л ганц бие ээж, миний ажил амжихгүй байна, би өөртөө цаг зарцуулж чадахгүй байна” гэсэн хандлагатай байвал юуг ч амжуулж чадахааргүй нөхцөл байдал руу өөрийгөө түлхэж байгаагаас өөрцгүй. Хэрвээ ээжүүд маань ямар нэгэн зүйл эхлүүлэх хүсэлтэй байгаа бол яаж ийж байгаад “Би хүүхэдтэй хүн шүү” гэдгээ түр мартаад долоо хоногтоо хоёрхон цагийг өөртөө гаргаж байгаарай” гэжээ.