Хоёр Ганаа гэх тодотголтой жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг байгуулаад хоёр жил гаруй хугацааг үдэж буй.

Тэдний хувьд дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгож, өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Уран бүтээл нь чанартай болсныг батлах нэг зүйл бол Д.Ганцэцэг МУГЖ цол тэмдгээр шагнуулсан явдал.

Харин А.Ганчимэгийн хувийн амьдралд өөрчлөлт орсон бололтой. Тэрээр Оюухай охиноо эрэгтэй дүүтэй болгожээ. Мэдээж А.Ганчимэгээс энэ хүү төрөөгүй ч, А.Ганчимэгийг “Ээж ээ” хэмээн дуудах нь сонин. Харин хариуд нь А.Ганчимэг бүсгүй “Миний хүү” хэмээн өөриймсөг дотночлох нь содон.

Бас болоогүй ээж, охин, хүү гурав ихээхэн дотно эрхлэлдэж харагдана лээ.