Монголын рок, попыг уяхан хоолой, туяхан биеэрээ байлдан дагуулж явсан дуучин Сэрчмаа буюу Селли өчигдөр 39 нас хүрлээ

Тэрээр 1982 оны 8 сарын 14-ны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Энэ удаагийн төрсөн өдрөөрөө найз нөхөд, гэр бүлийн хүрээнд нижгэр тэмдэглэсэн бөгөөд хамгийн дурсамж дүүрэн өдрүүдийнх нь нэг болсон аж.


Тэрбээр анх “Эрх саран” дуугаар олны танил болсон. Үүнээс хойш “Хаа ч цуг”, “Дурлал”, “Сүүлчийн хавар”, “Сэтгэл буруугүй”, “Үүрд минийх гэж амлаач” зэрэг дуугаа амилуулж сонсогчидын хайртай дуучдын тоог нэгээр нэмэгдүүлсэн билээ. Дуучин бүсгүйн хувьд хэд хэдэн залуутай нэр холбогдож байсан ч, том охин Хураагийнхаа аавтай албан ёсоор гэр бүл болж байсан.

Тэд гэр бүлээ цуцлуулсны дараа нэгэн гэр бүлтэй олны танил эрхмээс бага охиноо олж, төрүүлсэн гэх шуум байдаг. Үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.