Өчигдрөөс эхлэн шатахууны үнэ дахин нэмэгдэх талаарх шуум иргэдийн дунд тархах болсон. Улмаар 300 төгрөгөөр нэмэгдэж магадгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд хэлж байв.

 

Тэгвэл өнөөдөр зарим шатахуун түгээх станцуудад АИ 92 шатахууны нөөц дууссан гэх болов. Засгийн газраас цар тахлын үед эдийн засаг хүндэрсэн учир АИ-92 бензинийг нийт хэрэглэгчдийн 33 хувь нь хэрэглэж байгааг онцолж, АИ-92 бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээг авч байгаа талаар мэдээлж байв.

Иргэдийн дунд АИ-92 шатахууны үнийг дахин нэмэхийн тулд зохиомол хомсдол үүсгэж байх вий гэсэн хардлагыг төрүүлж байна.