Энтрепренер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од өдгөө “Тал нутгийн зомби” хэмээх аймшгийн уран сайхны киноны продюсерээр ажиллаж буй.

 

Тус киноны гол дүрд АНУ-д жүжигчний мэргэжлээр сургууль дүүргэж ирсэн Б.Сансармаа, жүжигчин Б.Батмаа нар ажиллаж буй. Өмнөговьд зураг авалтаа хийж буй тус киноны хамт олон өнгөрсөн бямба гаригт жүжигчин Б.Сансармаагийн төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Энэ үеэр комедиан Б.Идэр-Од лайв хийж, үзэгчдэд хүргэсэн нь “мань хоёр зүгээргүй” гэх хардлагыг төрүүлсэн аж.

Тухайн үед Б.Идэр-Одын найз бүсгүй эзгүй, хотод байсан юм. Уг үйл явдлын дараагаар Б.Идэр-Одын найз бүсгүй Халиун зураг авалтын талбайг зорьсон сурагтай.