Монголын урлагийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Ц.Алдармаа. Алдаанаасаа болж “аав”-ын сууж явсан тэрээр өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.

Оюутан байхдаа анхны хайртайгаа анхны амьдралаа эхлүүлж явсан тэрээр ганц хүүтэй. Хүүгийнх нь төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж.

 

Тэрээр “амин” ганц хүүдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж “Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Энэ өдөр ээж хэмээх эрхэм нэрийг надад бэлэглсэн сайхан хүүдээ баярллаа. Хүүгээ анх төрөхөд нь би ийм хөөрхөн хүүхэд төрүүлчихдэг юм байхдаа гэж итгэж ядан гайхан суудаг байж билээ. Бас ээжийгээ улам илүү ихээр хайрлах сэтгэл төрж нууцхан уйлж суулаа. Аав минь хэлдэг юм: Удахгүй сайхан залуу гараасаа хөтлөөд алхана даа охин минь гэж.
Цаг хугацаа хурдан юмаа, одоо чи миний

хамгийн дотны найз

хамгийн үнэнч зөвлөх

хамгийн том түшиг минь

хамгийн том тулах цэг минь юм шүү
Заримдаа ч яг л том хүн шиг: яасын зүгээр үү сэтгэл санаа?,

алив үнсэе, цээжин дээр толгойгоо тавиад сайхан унт гээд л гэнэт гэнэт цочтол авы шдэ …

Ээжийн сайхан хүү минь урт насалж, эрүүл чийрэг өсөж, ах эгч эмээ өвөөдөө тустай дэмтэй, хайртай хүмүүсийнхээ баатар нь болж яваарай

Эр хүн шиг эр хүн болж, олонтойгоо яваарай гэж ерөөедөө.

Энэ амьдралыг минь илүү тодоор харуулах гэрэл болж ирсэн чамдаа хамгийн сайхан бүхнийг хүсэе. Хайртай ээжээс нь” гэжээ.