“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогч Э.Дашнямын уянгалаг хоолой үзэгчдийн, тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж явсан.


Уртын дууг залууст таалагдах хэмнэл, мэдрэмжээр хүргэснээрээ илүү олон хүний анхаарлыг өөртөө татсан Э.Дашням 1993 онд төрсөн, энэ жил 28 настай. Амьдралд яарахгүй байгаагаа ойр дотныхондоо хэлдэг тэрээр одоо ч ганц бие гэсэн. Эхнэрийн сайныг шинжиж, удмын сайныг харж гэрлэнэ гэдгээ ч ойр дотныхондоо тэрээр хэлдэг гэсэн.


Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн түүнийг хөгжийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэх ба удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү гэсэн тодотгол дагалдах юм билээ.