Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж буй. Тэрбээр Miss Asia in the USA тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.


АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болох аж.
Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тус улсад суралцаж буй П.Шүүдэрцэцэг нь Монгол улсад байхдаа жүжигчнээр ажиллаж байсан юм.