Фантастик Продакшны захирал, найруулагч, жүжигчин Бат-Өлзийн Тамирын 35 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

МУГЖ О.Бат-Өлзийн дунд хүү болон мэндэлсэн тэрээр ихрийн өрөөсөн. Ээж нь Ардын жүжигчин С.Сарантуяа. Тэрээр 2008 онд СУИС-ийг дүүргээд 2009 орноос Амингоо /short film/ -д Ерөнхий найруулагчаар ажиллаж ажлын гараагаа эхэлж байжээ.

Үүнийхээ хажуугаар УЭДТ-д жүжигчин хийдэг байсан бөгөөд 2013 оноос Аз жаргалын шок, Миний ах атаман,247 градус , Хар сувдны нууц , Маш нууц, Том толгойтын романс, 18 нас би чамд хайртай , Зүрхний хилэн , Маш нууц “Байтаг Богд”, 37-р Точка ОАУСК , ЗУРА зэрэг бүтээлд зохиолч, найруулагчаар ажиллаж байсан юм.