Монголын рок попы ертөнцөд жааз дуугаар хөглөж явдаг хүн бол дуучин Наранбаатар буюу Наагий.

 

Ажил амьдралынхаа гарааг Улсын филормоноос эхэлсэн тэрээр өдгөө чөлөөт уран бүтээлч болсон. Өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй тэрээр өнгөрсөн амралтын өдөр хуучин ажлаараа эргэснээ өөрийн цахим хуудаснаа онцолжээ.

Дуучин Наагийгийн хувьд үндсэн мэргэжил нь дуучин биш. “Naturе sound” дуулаачийн курсээс төрөн гарсан “од” юм. Тэрээр тус курсэд суралцахаас өмнө аялал жуулчлалын менежерээр их сургуулийг дүүргэж байжээ. Тэрээр “Би хэсэг дуулаад алга болох биш, д ал, наян нас хүртлээ тайзан дээрээ амьдарна гэж боддог.Хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал заавал амжилтад хүрдэг.

Бүх насаараа дуулна. Яагаад гэвэл надад тийм том давуу тал бий. Жааз, сонгодог талын уран бүтээл хийнэ. Барууны том дуучидтай өөрийгөө харьцуулж, тэдний хэмжээнд очино гэж мөрөөддөг.

 

Хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал заавал амжилтад хүрдэг гэж ээж маань надад хэлдэг юм” хэмээн ярьж байв.