“Үргээлэг” киногоороо олонд танигдсан жүжигчин “Баян” Баясаа буюу Ж.Баясгалангийн гэр бүлийнх ихэр хүүхэдтэй. Ихэрүүд нь хүн бүрт заяагаад байдаггүй охин, хүү хоёр аж.
Энэ тухайгаа Ж.Баясгалан “Өнөөдөр ихрүүдийн маань төрсөн өдөр. Хүн бүрд заяагаад байдаггүй хүү, охин хоёр маань ирсэн өдөр” хэмээн онцлон тэмдэглэжээ. Ихрүүдийн хувьд энэ жил 9 настай, дунд сургуулийн дөрөвдүгээр анги аж.


Жүжигчин Ж.Баясгалангийн хувьд үе дамжсан алтны уурхайтай бөгөөд хэдэн жилийн өмнө авто осолд орж хөл нь мэдээгүй болсон. Тэргэнцэртэй иргэдийг төлөөлж өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөж байсан түүхтэй
Түүний эхнэрийг Э.Мөнхтуяа гэдэг бөгөөд бүжигчин мэргэжилтэй. Тэд гурван хүүхдийнхээ хамт амьдардаг.