Шийдэмгий төрх, шударга үг, шинэхэн бүтээлүүд, романтик хайрын романсаараа бидний танил болсон дуучин Б. Болдбаатар буюу бидний мэдэхээр Tempoo язарсан арьстай “бар” бүсгүйд дуртай гэнэ шүү.

Энэ тухайгаа “Хүлээлгийн өрөө” подкастад ярьсан тэрээр сүүлийн үед цахим хуудаснаа халуухан зургаа дэлгэх болжээ.
Реппэр гэхээсээ илүү фото моделиороо ажилладаг тэрээр өөрийгөө их зарчимч шударга хүн хэмээн тодорхойлдог. Энэ тухайгаа “Би ямар ч харилцаан дээр худал хуурмаг байхыг хүсдэггүй. Хуурамч хүмүүст дургүй. Өөрөө ч тийм байхгүйг хичээдэг. Гэвч одоо үед шударга зүйл их ховор болсон мэт санагддаг. Хүмүүс хэтэрхий хэлбэрийн, хиймэл болчихсон мэт…” хэмээн ярьж байв.
Түүний хүүхэд нас ихээхэн ганцаардмал өнгөрчээ. Энэ тухайгаа “Бага нас маань ер нь бол их ганцаардмал өнгөрсөн. Аавгүй, ээжгүй өссөн. Ээж маань намайг бага байхад л гадаадад байдаг байсан. Одоо ч гадаадад байгаа. Би эмээ дээрээ өссөн. Иймээс гэр бүлийн халуун дулаан байдлыг мэдэрч өсөөгүй гэж болно. Багадаа ихээхэн ганцаардмал зожиг хүүхэд байсан. Эмээ маань намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн.
Ер нь бол эмээгийн хүүхэд.
Манай эмээ хоёр хүүтэй, хоёр хүүгээ өсгөсөн хүн. Би ач хүү нь яг үнэндээ бол биш. Манай аавын хамгийн том эгч буюу авга эгч маань. Би багаасаа эмээ гэж дуудаад сурчихсан. Эмээ маань насаараа эмнэлэгийн байгууллагад ажилласан алтан гартай сувилагч хүн. Эмээдээ маш их баярлаж явдаг. Өдий зэрэгт хүрсэн минь эмээгийн минь ач гавьяа” хэмээжээ.