УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авсан. Хоёр тойрогт зэрэг явагдах нөхөн сонгуулийн санал хураалтын өдөр ирэх сарын 10-ны өдөр болно.

Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Тус сонгуульд өрсөлдөгчдийн хамгийн баян нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар тодорчээ. Тэрээр гэр хороололд амьдардаг, гэр хорооллоос амьдралаа эхлүүлсэн хэмээн ярьсаар улс төрд гарч ирж байсан хэдхэн жилийн өмнө.

Тэгвэл түүний хөрөнгө орлого өдгөө 900 сая төгрөгт хүрчээ.

 

Тодруулбал, түүний гэр бүлийн жилийн орлого нь 114 сая, өдгөө амьдарч буй орон сууц нь 250 сая, 147 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашин, 45 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 толгой мал, 122 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 10 саяар үнэлэгдэх эдлэн газар, 45 сая төгрөгийн хадгаламжтай бол бусдаас авах авлага нь 51 сая төгрөг аж.

 

Түүний араас хөрөнгөөрөө “мөшгөх” хүн бол, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй эрхэм бол Ц.Идэрхүү. МАН-аас квот өвөртөлж УИХ-д үзэх гэж буй тэр 266 саяын үнэт эдлэлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.