Урлагийн салбарт хамгийн их хүмүүнлэгийн ажил хийж, нийгмийн хариуцлагаа бүрэн биелүүлж яваа жүжигчин Г.Ундармаа өдгөө влог хийх болсон.

Өөрийн бүтээсэн кино бүхнээрээ амжилт олдог тэрээр ганц охин Бэрцэцэгээ “Амьдарлоги” кинондоо тоглуулсан нь нүдээ олсон хэрэг болсон. Ээжийнхээ залуу насны дүрд тоглож анх удаа дэлгэцэнд дүрээ мөнхлөөд авсан Бэрцэцэг өдгөө айлын бэр болох насанд хүрчээ.


Нүүр нүдээ бүлтэртэлээ гоёж ирсэн Бэрцэцэг хэдхэн жилийн өмнө дунд сургуулиа дүүргэсэн. Энгийн үед нүүрээ будаж гоёж гангалдаггүй даруухан түүнийг эргэн тойрныхон ээжтэй нь андуурдаг гэж байгаа. Ээжийнхээ залуу насны гялбаа хэмээн нэрлүүлдэг Бэрцэцэг ээжийнхээ мэргэжлийг өвлөвөл урлагийн салбарт цахиур хагалж мэдэхээр нэгэн.
Учир нь тус кинонд жижиг дүр бүтээсэн хэдий ч авьяаслаг ээжийн үргэлжлэл гэдгээ тоглосон дүрээрээ баталсан билээ.