УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна. Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар болон түүний сонгуулийн штабынхан короновирусын халдвар авсан сурагтай. Халдвар авсанаа бусад өрсөлдөгчдөөсөө ихээхэн нууцалж буй бөгөөд ард иргэдтэй уулзахдаа халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримталж байгаа гэнэ шүү.

Нэр дэвшигч Э.Батшугарын хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН-аас тус тойрогт нэр дэвшиж “өвдөг шороодож” байсан.

Харин өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тус нам татан буугдаж, МАН-тай эргэн нэгдсэн билээ.