Хэдэн жилийн өмнө “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Оддын академи” хийж, шоуны ялагчаар Ө.Ангелина, Д.Буяндулам, Э.Анужин, Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл тодорсон.
Тэд “The Wasabies” нэртэй хамтлаг байгуулж хэд хэдэн час хийсэн уран бүтээл хийсэн ч тэгж ингэсгээд сураг алдарсан.
Саяхан тус хамтлагийн дуучин Э.Аминхүслэн анхны үрээ өлгийдсөн бол, хамтлагийнхаа хамгийн энхрий ялдам хоолойтой, зөөлөн төрхтэй дуучин Д.Энхгэрэл өчигдөр нярайлжээ.


Тэрээр энэ тухайгаа “Аав ээжийн бяцхан зүрх. Цар тахлын үеэр гэр зуур амжуулаад л авлаа. Миний хувийн зурагчин байдагт, үргэлж жаргалтай хөөрхөн байдагт баярлалаа чамдаа” гэжээ.

Жил орчмын өмнө найз залуутай гэдгээ зарлаж байсан түүний бяцхан үрийн аавыг Хангал гэдэг. Хаа очиж үе тэнгийнхнээсээ ханиа сонгож буй “The Wasabies”-ийн экс гишүүдэд хүмүүс ам сайтай байна.