Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 220 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 107.735 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 549 объектын 70.994 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг улсын хэмжээнд 88 айл өрхөд хийжээ.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Вакцинжуулалт:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд халдвар хамгааллын шар бүс шаардлага хангахгүй, шатны хонгилд хамгаалах хувцас хэрэгслийг шатны хонгилд тайлахаар зохион байгуулсан, гар угаах нөхцөл бүрдүүлээгүй байв. Эдгээр цэгүүдэд зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 506 тээврийн хэрэгсэл, 450 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, Улсын хилээр гарсан 487 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 379 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийв.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 13 тир автомашин 261.3 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 46 аж ахуйн нэгжийн 1289.9 тн /бүх төрлийн боловсруулсан хүнс 725.3 тн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 504 тн, мал амьтны гаралтай 19.5 тн, ахуйн бараа 20.5 тн, эм эмнэлгийн хэрэгсэл 20.6 тн/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.08.31-ний өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 500 дээж хүлээн авч, 352 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Орчны усны шинжилгээний 18, Арчдасны шинжилгээний 7, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 7, нийт 32 дээж шаардлага хангаагүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 306 байцаагч ажиллаж нийт 6360 авто машинаар нэвтэрсэн 14,210 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.31-ний 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 725 тээврийн хэрэгслээр 1397 зорчигч, хотоос гарах чиглэлд 933 тээврийн хэрэгслээр 1720 зорчигч нэвтэрсэн байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 415 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 191, ахуйн үйлчилгээний 53, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 127, зочид буудал 14, бүх төрлийн баар 19/ хамруулан хяналт шалгалт хийж 21 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -13
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 4
Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -1
Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн -1
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -2