Монголын тайз дэлгэцийн урлагт аав ээжээсээ дутахааргүй өөрийгөө зориулж яваа хүн бол Фантастик продакшины найруулагч, жүжигчин Б.Тамир.

Өдгөө 35 настай түүний хувийн амьдрал бүтэлтэй биш ч, уулзаж учирч учир ургуулж явсан бүсгүйчүүд цөөнгүй. Ганц бие аавын амьдралаар амьдарч яваа тэрээр варенны шил цуглуулах хоббитой гэнэ шүү. Энэ тухайгаа “Нэг л мэдэхэд шил цуглуулдаг болсон байна. Шил цуглагдагдсан байхад нас нэмсэнд тооцохгүй биздээ” хэмээн хошигножээ.