Монголын кино урлагт чанартай, өгүүлэмж сайтай уран бүтээлээрээ бусад найруулагч нараас ялгардаг хүн бол УДЭТ-ийн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг.

Тиймээс ч түүний хийсэн уран бүтээл бүхэн нь амжилт дагуулдаг. Тэгвэл тэрээр дараагийн уран бүтээлээ Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын нутагт хийж буй бөгөөд зураг авалтаа тайгад хийж байгаа аж. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод, гэр бүлээрээ кино натурт гарснаа дурьджээ.