“Банш” гэх тодотголоор олонд танигдсан жүжигчин Д.Баттөмөр “X-түц” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн нэгэн.

Нэр алдартай ах эгч нарын дэргэд нэлээн арвин туршлага хуримтлуулсан тэрбээр Эрхэмээ, Шагай хоёртой нийлж “Мөрөөдлийн театр”-аа нээснээр олз омогтой яваа гэж болно.
Хувийн амьдралын тухайд ч чамгүй зузаан намтар түүхтэй нэгэн. Оюутан ахуй үедээ амьдрал зохиож хөөрхөн хүүтэй болсон Банш Батаагийн одоогийн амьдрал түүний хоёр дахь сонголт нь.
Тэрбээр анхны эхнэр, хүү хоёртойгоо сүүлийн жилүүдэд холбоо сүлбээ тасарсан бөгөөд хоёр дахь эхнэр Булгантамираасаа дөрвөн охинтой болсон.

Өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан хоёр эхнэрийн таван хүүхэдтэй Банш Батаагийн хүүхдүүдийг хаанаас нь харсан ч Батаа гэгддэг. Гэвч тэрээр газар дээрх ганц хүүгээ харж хандах нь бүү хэл, холбоо барьдаггүй нь даанч харамсалтай.