Монгол газар”-ын Мянганбаярын албан ёсны гурав дахь эхнэр нь Топ модель Д.Пүрэвсүрэн. Харин “бага хатан” нь Топ модель О.Пүрэвдулам гэлцдэг.

Алтны магнат Ц.Мянганбаяр хамгийн сүүлд Топ модель О.Пүрэвдуламтай Баянзүрх дүүрэгт очин гэрлэлтээ батлуулж, М.Тэнгэрмаа гэдэг охинтой болсноор “амар сайхандаа жаргасан”.
Ц.Мянганбаяр ноёнтон ч, Топ модель О.Пүрэвдулам ч хувийн амьдралаа сайн нууцалдаг болохоор алтны магнатын цуутай дуулиантай амьдрал нам гүм боллоо. Топ модель О.Пүрэвдулам загварынхаа тайзан дээр гялалзаж, жилийн жилд “Гоёл” наадмын чимэг болдог. Мөн Шилмэр загварын ордны үндсэн багш.

Түүний нөхөр өдгөө гадаадын түншээ залилсан хэргээр “аав”-ынд сууж буй. Харин топ бүсгүй өчигдөр өөрийн 32 насны төрсөн өдрөө night club-т найзуудтайгаа нижгэр тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт реппер dindior, baniuh нар ирж ая дуугаа өргөн баяр хүргэжээ. Тэрээр өнгөрсөн жил төрсөн өдрөө найз бүсгүйчүүдтэйгээ хамт Архангайн Цэнхэрийн рашаанд тэмдэглэж байсан билээ.