Монголын дунд үеийн олны танил сайхан хосуудын нэг бол Улсын начин Б.Насандэлгэр, ардын дууч Д.Бурмаа нар.

Тэгвэл өнөөдөр тэдний хуримын 18 жилийн ой тохиож байгаа аж. Энэ тухай эрхэм дуучин бүсгүй цахим хуудасны найзууддаа сонирхуулаад “Бид хосын амьдрал бүтээгээд 18 жилийг туулжээ. Xорвоогийн бүх хосууд эрүүл амьдарч мөнх жаргаарай. 100-н жил амьдарнаа 2-лаа, Xань минь” гэжээ.


Дуучин Д.Бурмаа Увс аймгийн Тэс сумынх бол түүний хань Б.Насандэлгэр начин Увс аймгийн Сагил сумын харъяат. Хосуудын хувьд дундаасаа гурван хүүхэдтэй.