Телевизийн захирал, рок попын дуучдын амандаа аялах дууны аяыг зохиож өгдөг хөгжмийн зохиолч Л.Балхжав дуучид дундаа нэр хүндтэй.

Тэрбээр хоёр хүүтэй. Том хүү Б.Чингүүн нь Бээжинд найруулагчаар төгсөж ирсэн, дорнын соёл сэтгэлгээтэй “киночин” залуу байдаг гэж олон нийт мэднэ. Б.Чингүүний хувьд хэдэн жилийн өмнө өөрөөсөө дүү охинтой дэр нэгтгэж, ихэр охидын аав болсон.

Түүний гэргий СУИС-ийн театр урлагийн сургуулийг төгссөн Ч.Сэлэнгэ “18 нас” олон ангит “Girls” кинонд тоглож залуусын анхааралд өртсөн хөөрхөн бүсгүй юм.
Харин Л.Балхжавын бага хүү болох Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй нэгэн хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг байсан гэдэг. Харин өдгөө Гадаад хэргийн яаманд хариуцлагатай албыг хашдаг аж. Учир мэдэх хүмүүс Б.Билгүүнийг ирээдүйтэй дипломатч хэмээн үнэлдэг.


Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой 2015 оноос эхлэн үерхэж эхэлжээ. Үзэгчид М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь сайн мэдэх билээ.

Түүнийг ихэнх хүмүүс балетчин хэмээн боддог ч тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ.

Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон Цэдо загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцсон байна.