“Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг үгийг өөрийн амьдралаараа үлгэрлэж яваа бүсгүй бол Sherwood Сувдаа.Хайр сэтгэлээ даган АНУ-ыг зорьж, хадамд гарсан тэрээр дөрвөн дэх хүүхдээ өлгийдөж аваад удаагүй.

Өөрийн бэлдсэн блогоороо амьдралын үнэ цэнэ, мөн чанар, америкчуудын ахуйн соёлыг харуулдаг. Түүнийг гадаад залуутай гэр бүл болсонд дургүйцэх хүн цөөнгүй. Гэхдээ тэр жаргалтай амьдарч яваа. Тэрээр Алдарт эхийн одонгоор шагнуулжээ. Гэр бүлд нь сайхан бүхнийг хүсье.