Монголын загварын ертөнцийн томоохон төлөөлүүд болох загвар өмсөгч Э.Энхболдын гэр бүл юм. “Говь” брэндийн нүүр царай болон олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг.

Эхнэр загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал тэд 2008 онд танилцаж, гурван жил үерхэж байгаад ханилсан түүхтэй.Өдгөө хайраас нь урган гарсан хөөрхөн үрсээ инээд цалгисан тав тухтай, эрүүл саруул орчинд өсч, хүссэн сургуульдаа сурч мэдэх боломжийг бий болгох гэж тэд хамтдаа оройтож, хамтдаа ядарч, хамтдаа шантарч, хамтдаа босч, хамтдаа хичээн зүтгэж өнөөдрийн жаргал дүүрэн амьдралаа бий болгосон.

Түүний гэргий бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй гэж нэгэн ярилцлагандаа өгүүлсэн байдаг. Залуу гэр бүлд сайхан бүхнийг хүсье.