Ананд хүүгийн нурууны хавдар эдгэрчээ.

Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр хэдэн сарын өмнө БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан.

Тэгвэл Э.Ананд хүүгийн дөрөв дэх удаагийн химийн эмчилгээ дуусаж, дараагийн эмчилгээндээ оржээ.