Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ч.Сайханбилэгийн талаарх бодол саналаа хэллээ.


Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үе үе гадаадаас мэдэгдэл хийдэг болоод удлаа. Саяхан өөрийгөө өмөөрч үг хэлнэ лээ. Ч.Сайханбилэг ээ би чиний алдааг зах зухаас нь хэлье. Чи нийгэм, эдийн засаг мэдэхгүй, чи зүгээр л утсан хүүхэлдэй байсан. Өөрийн хөлс хүчээр мөнгө олоогүй. Америкад аяга таваг угаагч байсан. Авгай чинь хүний хөлийн хумс буддаг байсан.

Тийм байж хэдийдээ ийм тасархай баян болчхов. Чиний хажууд мань мэт 40 жил алдаа дутагдалтай ч өөрийн хөдөлмөрөөр өдий боллоо.

Чи бол үзэгний үзүүр, хахуу л ь авлигаа р баяжсан хүн. Монголын ард түмнийг Оюутолгойгоос нь салга ж  хаячхаад явсан. Дубайн гэрээг зугтаж очоод, нууцаар гарын үсэг зураад Монгол улсыг хохироосо н. УИХ, Засгийн газраар огт хэлэлцүүлээгүй. Оюутолгойн гэрээнд ил уурхайн асуудлыг шийдээгүй байхад далд уурхайн гэрээг тэгж хийсэн.

Монгол улсыг 1.8 тэрбум ам.доллараар хохироосо н . Үүний гороор жил бүр тэрбум доллар алдаж байна. Эрдэнэтийн 49 хувийн бохир ажиллагаанд ч бас оролцож, луйвардаа д л авсан. За, бусад юмыг чинь хэлэхгүй үлдээе. Чи ер нь Монголдоо ирж жангаа ид” гэлээ.