Эдүгээ цагт монголын төрийг барьж буй Засгийн газрын хамгийн “алдартай” сайд бол Соёлын сайд Ч.Номин.

Тэрбумтаны ганц охин гэгддэг тэрээр 24 наснаасаа аавыгаа даган бизнест суралцаж өнөөдрийн амжилтад хүрсэн гэдэг.

Дунд сургуулийн ширээнээс анхны хайраа олж, амьдралаа холбосон тэрээр “Монгол HD” телевизийг амжилттай удирдаж, дэлхийн контентуудыг эх орныхоо хөрсөн дээр буулгасан нь түүнийг сайд болох хүртлэх замыг тавьсан хэрэг юм.


Тэгвэл монголын баячуулын эгнээнд түүртэх юмгүй элссэн “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин бизнесмэнүүд дотроо чамгүй шалгуур, сорилт, цаг хугацааг туулж байж олон жилийн өмнө цуутай хурим хийсэн хосууд гурван хүүтэй. Том хөвгүүд нь ирэх бөгөөд тэднийг Онч, Мэргэн гэдэг. Тэднийг төрөхөд Л.Чинбат ноёнтонг бизнесээ орхих хүртэл нь нялхруулсан гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.

Харин бага хүү Эрдэм нь энэ жил 7 настай. Аав ээжийнхээ тансаг хуримын дараа мэндэлсэн түүнд зориулж “5 настнуудын ертөнц” нэртэй хүүхдийн реалити шоуг ээж нь хийж өгч байв.