Мэргэжил бүхэн сайхан. Олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг “амилуулж” чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ.

Тэгвэл “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр олонд танигдсан Жүжигчин Э. Пүрэвжаргал буюу Пунтикийн талаар нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе.

Өдгөө 28 настай тэрээр нөхөр хүүгийн хамт амьдардаг гэдгийг уншигч та бүхэн мэднэ.

Харин саяхнаас нөхрийнхөө дагавар хүүтэй цуг амьдрах болжээ.
Тэрээр энэ тухайгаа олноос нуухыг хүссэнгүй “Би хоёр хүүхэдтэй. Нэг нь айлаас төрсөн, нэг нь манайхаас төрсөн” хэмээн ярьжээ. Хүргэн ахынхаа найзтай гэр бүл болсон гэдэг түүний ханийг А.Нямдаваа гэдэг. Эхнэрийнхээ мөрөөдөл, хүслийг үргэлж дэмждэг тэрээр математикийн программ хангамж мэргэжилтэй нэгэн.
Жүжигчин Э.Пүрэвжаргал 2014 онд “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор төгсчээ.

 

Түүний хамгийн анхны дүр нь “Эглийн гайхамшиг” гэдэг арилжааны бус кинонд Гэгээнээ хэмээх гол дүр байв. Арилжааны бус гэдэг нь кино театраар гарахгүй телевизээр гардаг киног хэлдэг ажээ. Хоёр дахь дүр нь “Сүүлчийн шөнө” МУСК байсан. Уг кинонд охид амар хялбар аргаар амьдарч байна гэдгийг харуулах зорилготой дүр. Энэ нь түүний анхны эсрэг дүр. Түүнээс хойш гадаад, дотоодын олон бүтээлд гол болон туслах дүр дээр ажилласан байна.
Түүний хамгийн том мөрөөдлүүдийн нэг нь Холливудын кинонд тоглох.

Ялангуяа “Avangers” шиг адал явдалт, тулаант цуврал киноны эмэгтэй баатрын дүрд тоглохыг мөрөөддөг.