Хүн төрөлхтөн бий болсон цагаас амьдралд олон зүйл хэрэгтэй болсон. Идэж уух, өмсөж зүүх амьдралын чухал хэрэгцээ ч түүнээс илүү оюун санааны гэгээрэл, сэтгэлийн таашаалыг хүмүүс үеийн үед эрсээр иржээ.

Хайр дурлалдаа шатаж яваа залуу, хэн нэгэнд гомдсон гомдол, сэтгэлийн хөнгөн гуниг, аав ээжийн хайрлах хайр, эх орон, төрсөн нутгаа санах мэдрэмж, анд нөхдийн ариун түүх, хайртай хосын аз жаргалтай мөчүүд, аргагүй амрагийн хүсэл ч шүлэг хэмээх энэ шидэт үгсэнд багтаж, жаргал зовлон, баяр гуниг, хүндлэл хайр, үгүйлэн санах мэдрэмжийг хүмүүн танд өгдөг ажээ.

Яруу найраг.

Энэ үгсийн доор, энэ цагийн таван өөр өнгө, таван өөр ертөнц, таван өөр мэдрэмж нэгдэн зөвхөн танд сэтгэлээ нээх болно.

Энэ бол ЯРУУ НАЙРАГИЙН ҮДЭШ – POETRY NIGHT

Цувралаар зохион байгуулагдах “POETRY NIGHT – Vol. 1” дуу, шүлэг, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон яруу найргийн үдэшлэг Монголд анх удаагаа маргааш буюу 2021.11.07 -ий 17:00 цагаас Корпорейт Конвешн центрт болох гэж байна.

Улирал бүр зохин байгуулагдах энэ үдэшлэгт оролцох эхний таван яруу найрагч:

  1. МЗЭ-ийн гишүүн, Шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт” Гол тоглогч” цуврал номын зохиогч яруу найрагч, сэтгүүлч Дамдинсүрэнгийн ДАМДИНЖАВ
  2. МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын шагналт, хайрын шүлгийн “Цагаан уул” (2010) наадмын тэргүүн байрын шагналт. “Болор цом” наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч Сайнжаргалын НАЧИН
  3. МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт, “Болор цом” наадмын гурван удаагийн шагналт, хайрын шүлгийн “Цагаан уул” (2009) яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Чулуунбаатарын УУГАНБАЯР
  4. МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, хайрын шүлгийн “Цагаан уул” (2016) яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Нямжаргалын МИНЖИНСАЙХАН
  5. МЗЭ-ийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Оюунцэцэгийн ЦЭНД-АЮУШ нар оролцож өөрсдийн шүлэг яруу найргаа амьд хөгжим, бүжиг, дуутай хослуулан хүргэхээс гадна тэдний зохиосон уран бүтээлүүд үзэгч та бүхний сонорыг мялаах болно.

 

Үдэшлэгт урилгаар:

УГЗ, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун.

МУГЖ Ө.Уянга

Уран бүтээлч Т.Бат-Оргил

Монгол поп опера “Увертура” хамтлаг.

“One Way” хамтлагийн дуучин Отгоо.

Уртын дуучин Б.Билгүүн.

ДБЭТ-ийн бүжигчид оролцоно.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 8884-1917

Тоглолтын тасалбарыг Ticket.mn болон  8884-1917 дугаараар үнэгүй хүргэнэ.

Мөн та тасалбараа дараах холбоосоор үнэгүй хүргүүлээд аваарай

https://www.ticket.mn/event/date/2989/

Янзгүй цагийн аясыг зөөллөж, яруу найрагтай яруухан үдэшт таныг урьж байна