Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех илчийн боловсруулалтын шугамаа бүтэн програмчилж, ган бэлдэц тоолох систем нэвтрүүлжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн технологийн процесс илүү оновчтой болж, бүтээгдэхүүний чанарт эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй нормчлогдсон материал болох ган бэлдэцийн зарцуулалтыг давхар хянах боломж бүрдлээ. Тус цехийн хамт олон цаашид ган бөөрөнцөг тоолох, технологийн бичилтүүд хийх систем нэвтрүүлэхээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженерүүдтэй хамтран ажиллаж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех Баяжуулах үйлдвэрийн технологид ашиглагддаг 40, 80, 100-гийн голчтой “шаар”-ын хэрэглээг хангадаг. Индукцийн хос шугам бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлсэн тус цех удахгүй дахин өргөтгөл хийж, 120, 125-ын голчтой, сайн чанарын давтсан “шаар” үйлдвэрлэхээр зорьж байна.