Хангал голын голдирол дагуу цэвэрлэгээ хийх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгууллаа. Энэ хүрээнд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээс 223 ажилтан оролцож,  үйлдвэрийн гүүрнээс  гурван замын уулзварын гүүр хүртэлх нийт 10,3 км газрыг цэвэрлэв. “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны  дагуу  эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлын хүрээнд 128 м3 хаягдлыг цэвэрлэн зайлуулсан.  Цэвэрлэгээнд Автотээврийн цех, Дулааны цахилгаан станц, Чанарын хяналтын хэлтэс, Баяжуулах үйлдвэр, Зураг төслийн хүрээлэн манлайлан оролцлоо” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэв.