“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль эрдэмтэн судлаачдын туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдад судалгааны арга зүйг таниулах зорилгоор “EiT- Эрдэмтдийн индэр” уулзалт семинарыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна.

Энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат Уурхайчин, Шилдэг зохион бүтээгч, Техникийн Шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор, зохиолч , яруу найрагч Ж.Баатархүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч, докторант З.Жаргалмаа нар “Эрдэс түүхий эдийг олборлолт, баяжуулалтын эко-инновацийн онол-практикийн зарим асуудал”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн олон улсын эрх зүйн хэм хэмжээ зарчимд Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага, боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн өөрсдийн судалгааныхаа ажлын арга барил, үр дүнг танилцуулсан. Уулзалт семинарт Эрдэнэт үйлдвэрийн 80 гаруй докторант, багш, залуу судлаачид оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцлоо.