Монголын хошин урлагт өөрийн авьяасаараа түүхээ бичиж яваа уран бүтээлч бол “ТВ коктейль” хамтлагийн Цолмонбаяр буюу Цоомоо. Түүнийг оюутан байхад ээж нь “Шинэ үе” хамтлагийн ахлагч, МУГЖ Н.Ариунболд буюу Бооёод хүүгээ “даатган”, урлагийн их эрдмийг өвлүүлэхээр хадаг барин очиж байсан гэдэг.

 

Өөрөөр хэлбэл, жүжигчин Бооёо Цоомоо нар хадаг барилцсан номын багш шавь хоёр гэнэ шүү.
Энэ тухайгаа жүжигчин Бооёо нэгэн нэвтрүүлэгт орохдоо хүүрнэж, Цоомоог өөрийн төрсөн хүүхэд шигээ санаж явдгаа хэлжээ. Тиймдээ ч шинийн сар болгонд Цоомоо багш дээрээ хамгийн түрүүнд очиж золгодог гэнэ.
Сонирхуулахад, жүжигчин Цоомоог хуримлах үед “багш” Бооёоо нь хуримын хүндэт үгийг хэлж, хүндэт зочдын хойморт тухалж байсан аж. Мөн тэртээх 20 жилийн өмнө Цоомоогийн ээж том охинд нь урлаж өгсөн манцуйвчийг 20 жилийн дараа Цоомоод багш Бооёо нь гардуулж байсныг дурсчээ.