Монголын кино урлагт цахиур хагалах  залуу уран бүтээлчид хамтран ‘Сургуулийн сүнс’ аймшгийн киног бүтээсэн бөгөөд өнөөдөр  /2022.02.04/ нээлт нь боллоо.

Сине АРТ продакшн болон Простар фильмийн хамтын бүтээл болох ‘Сургуулийн сүнс’ кинонд төгсөх ангийн сурагчид хараалтай ангийн үүдийг нээснээр сургуульд хорогдсон сүнсийг чөлөөлөх болно. Тэд сургууль дээр өнгөрөх урт, аймшигт шөнийг даван гарч чадах болов уу? Эсвэл… гэх зэргээр олон эргэлзээтэй асуултад хариулт өгөх болно.

Youtuber Улаанбургерийн зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон уг бүтээл өсвөр насныхны анхаарлыг ихэд татаж байгаа нь нээлтийн үеэр ирсэн үзэгчдээс мэдрэгдэж байв.

Ингээд тус киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Бэлтгэсэн Д.Энхсайхан