Зохиолын дуучдаас Хөвсгөл нутгаас гаралтай хэд хэдэн дуучин бий тэдний төлөөлөл бол А.Түмэн-Өлзий, Т.Найдандорж нар.

Хэдэн жилийн наана цаана СУИС-ийг дүүргэсэн ч тэд нэг үеийн уран бүтээлчид зүй ёсоор мөн. Харин өчигдөр дуучин А.Түмэн-Өлзий гадаад дахь монголчууддаа тоглолт хийх гэж буйгаа дуулгах үедээ “Солонгост шал угааж олсон мөнгийг чинь авахгүй” хэмээн нэгэн иргэнийг дорд vзсэн мэт хандлага гаргасан нь олны дургүйцлийг төрүүлээд буй юм.
Тэгвэл дуучин бүсгүйн нутаг нэгт уран бүтээлч Т.Найдандоржийн гэргий Д.Номинзул цахим хуудаснаа “Даагнаасаа биш, дарвагараасаа гэж..” хэмээн бичжээ. Түүний энэхүү хандлага нь дуучин А.Түмэн-Өлзийд таагүй ханддаг болохыг батлах мэт мэдрэмж сошиал хэрэглэгчдэд төрүүлээд буй юм.