Кино найруулагч, зохиолч, “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн хөтлөгч А.Миеэгомбо дүр төрхөөсөө илүү дуу хоолойгоороо монголчуудад анх танигдаж байсан нэгэн.

Өдгөө 40 гарсан эр тэрээр кино урлагт тууштай байсаар өдий хүрсэн юм.


СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөөд нийт 5000 гаруй орчуулгын кинонд дуу оруулсны дотор та бидний сэтгэлд шингэсэн олон сайхан кино бий. А.Миеэгомбо 2000-аад оны дунд үеэс кино зохиолч, найруулагчийн гараагаа эхлүүлж, “Ийм нэгэн дурлал” 1, 2 “Single Ladies” 1, 2, 3; “Миний хөрш чөтгөр” зэрэг өндөр амжилт олсон олон кинон дээр ажиллажээ.

Мөн оюуны өмчийн зөвшөөрөлтэй контентын OTT платформ бүтээж, киноны хамгийн дэвшилтэт техникүүдийг Монголдоо нэвтрүүлж, ерөөс кино урлагийн салаа мөчир бүрд хүчин зүтгэж, энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм юм.