Өнөөдөр АН-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ хуралдаанаар тус намынхан цаашдынхаа үйл хэргийг удирдуулж авч явах хүнээ сонгох юм. Өөрөөр хэлбэл, 2000 онд хийлгэж байсан АН-ын тамгыг одоогийн АН-ын дарга О.Цогтгэрэлээс экс Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өгөхөөр зэхэж буй аж.
Энэ тухай УИХ-ын дарга асан З.Энхболд “АН-ын тамгыг өгөх, авах хоёр эрхэм. Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна” хэмээн онцолжээ.
Тус нам нь өдгөө 2 даргатай, 2 тамгатай үйл ажиллагаа явуулж буй. Улсын дээд шүүхээс С.Эрдэнэд байдаг тамгыг ориг тамга болохыг батламжилсан удаатай. Учир нь тус тамгыг анх 1990 онд Ардчилсан хувьсгал бий болж, нийгэм өөрчлөгдөхөд хийлгэсэн гэх.
Үнэндээ, АН-ынхан гэж улс эх орон, ард түмнийхээ төлөө бус монголын түүхэнд гашуунаар тэмдэглэгдсэн “бага хаад”-ын үе шиг тамга тэмдгээ булаацалдаж хоёр оныг үдээд байгаа билээ.
Ямартаа ч, тамга тэмдэгийн төлөө “төрөгсөд”-дөө амжилт хүсэе.