Үндэсний урлагийг дэлхийд гайхуулж явдаг олон сайхан бүсгүйчүүдийн нэг бол МУГЖ С.Эрдэнэцэцэг.


“Сайхныг тань харангуутаа дурласан юм,
Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудын танил болсон түүнийг танихгүй мэдэхгүй хүн цөөн биз ээ.
Өдгөө 53 нас хүрч буй тэрээр 1969 онд төрж, 1988 онд орж уран бүтээлийн гараагаа эхлүүлж одоог хүртэл УДБЭЧ-д гоцлол дуучнаар ажиллаж буй. Өдгөө наснаасаа 25 насаар залуу харагдах эрхэм гавьяат маань чамгүй жүжигчин. 1990-ээд оны эхээр монголын уран сайхны “Би эндээс явахгүй”, “Эргүүлэг” зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, “Догшин хутагтын сахиус” киноны Мядаг, “Хааны сүүлчийн хатан” киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай бүтээсэн. Түүний гоо үзэсгэлэн, бие галбир яг л тухайн цаг үедээ зогссон мэт овор багатай харагдаж байгааг манай папараци дуран дахин онцолж байна.
Үеийнхнээсээ залуу байдаг нууцаа тэрээр хуваалцахдаа “Би уурлаж бухимддаггүй, тайван байхыг хичээдэг. Арьсандаа маш сайн чийгшил өгдөг. Бас их унтдаг. Миний жин 53-56 кг хооронд хэлбэлздэг” хэмээн аминчан өгүүлсэн байдаг. Тэрээр бусад үе тэнгийн бүсгүйчүүд шиг шар алт, монетан эдлэлээр гоёх дургүй бөгөөд ихэвчлэн цагаан алт өөртөө худалдан авдаг ажээ.