Одоогоос 20 орчим жилийн өмнө нийтийн дууны салбарт С.Жавхлан, Т.Баясгалан тэргүүтэй үе тэнгийн хэсэг уран бүтээлчид хос хосоороо түүчээлэн олноос тодорч гарч ирж байв. Яг л тухайн цаг үед дуучин Чинболор, Батсайхан нарын алтан хамтрагчид болох Энхмэнд, Эрдэнэтунгалаг нар онцгойрч байв.


Өдгөө 40 насны босго давсан дуучин бүсгүйчүүд нэгэн хэсэг нийтийн дууны ертөнцөд харагдахгүй, хувийн амьдралаа төвхнүүлээд таг чиг байсан билээ. Тэгвэл тэд энэ жилийн баяр наадмын нээлтэд хамтдаа оролцсныг манай сайт онцолж папараци дурандаа буулгалаа.