“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан МУГЖ Л.Болдбаатар “Хилийн заставт хар нүдэн бүсгүй байдаггүй юм билээ” гэж ярьж байсан удаатай.

 

Бүр багаасаа л дуучин болохыг хүсч мөрөөдсөөр Увс нутгаасаа хотод орж ирсэн тэрээр босго өндөртэй СУИС-д орсноо хувь заяа гэж боддогоо нуудаггүй.
Өдгөө олон уран бүтээлийн эзэн болсон тэрбээр үеийн бүсгүйчүүдийнхээ краш хэдийнэ болжээ. Дөчин насыг гарч, гурван хүүхдийн эцэг болсон түүнийг наадмын стидионд явахад нь манай папараци дуран онцолж дуранджээ.
Сонирхуулахад, дуучин залуу маань өөрөөсөө 8 насаар эгч сэтгүүлч бүсгүйтэй дэр нэгтгэснийг уншигч та мэднэ биз ээ.
Анхлан оюутан болж хотод орж ирсэн эхний үедээ ойрын хамаатан “алдарт” С.Жавхлан болон, Цэцгэнд төөрсөн эрвээхэй”-гээрээ олонд танил болсон Д.Чулуунбаатар нартай гурвуулаа Монгол гэр хөлсөлж, “бор гэртээ богд” гэдэг шиг л өдөр шөнөгүй дуулж хуурдаж амьдарч байснаа ч ярих дуртай байдаг. Харин өөрөөс нь түрүүлээд С.Жавхлан нь Монголын ард түмэнд танигдаж, өөрөө далбаан дор нь хэсэгтээ л намирч явснаа бол ярих тун дургүй нэгэн. Тэгсэн атлаа уран бүтээлийн ажилдаа заавал С.Жавхлангаасаа тус дэм авч явдагийг нь ойр тойрныхон нь ярьдаг. Мөн түүний тухай дуучин Э.Оюумаатай хайр сэтгэлийн холбоотой гэж яригдаж байсан нь нийтийн дуучдын ёолкон дээр Ч.Бат-Эрдэнэтэй гар зөрүүлснээс нь болж илчлэгдсэн. Хэдийгээр тэр үдэшлэг дээр Л.Болдбаатарын энгэр цээжинд Э.Оюумаа наалдан эрхэлж, нялхарч байсныг нь олон нүд харж байсан ч өөрсдөө бол халгаадаггүй юм билээ.