Дундговь аймгийн авьяастнуудын залгамж халаа болсон “Испани дуу”-ны хэмээх дуучин О.Баяржаргал “Учирсан зүрхнээс” нэртэй уран бүтээл гаргажээ.

Тэрээр УИХ-ын гишүүн Н.Учралын гэргийдээ зориулж бичсэн шүлгийг амилуулж дуу болгосон гэнэ шүү.

О.Баяжаргалын хувьд ардын, уртын, эсрадын зэрэг ямар ч дууг чадварлаг дуулдгийг мэргэжлийнхэн онцолдог.Тэрээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Бандийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр төгсжээ.

Түүний шинэ уран бүтээл “Учирсан зүрхнээс” уран бүтээлийг хүлээн авна уу.