Өвөрхангайчуудынхаа итгэл найдварыг хүлээн парламентэд улиран сонгогдож, улмаар МАН-ынхаа Бүлгийн даргын алба хашдаг гишүүн бол Д.Тогтохсүрэн.

Өдгөө 56 настай тэрбээр жирийн малчин айлын дунд хүүхэд бөгөөд хууль мэргэжлээр Цагдаагийн дээд сургуулийг 1991 онд дүүргэж байсан намтартай. Тэр цагаас хойш аймгийнхаа Төрийн албанд туугтай зүтгэсний эцэст 2016 онд анх УИХ-д нэр дэвшиж, өнөөг хүртэл улиран сонгогдож ажиллаж буй. Энэ ч утгаараа өмнөх парламентын үед тэрбээр хамгийн их хууль боловсруулсан улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж байв. Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт ажилласан эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан оролцоо зэргийг харгалзан үзэж түүнийг “манлай түшээ”-ээр нэрлэж байсан.
Нэр нөлөөгөөрөө намдаа алдартай түүнийг папараци дуран хэрхэн дурандсныг сонирхуулж байна.