Boom town  хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Тамир ааштайгаараа алдартай нэгэн. Тэрбээр уран бүтээлийн тал дээр олны талархал хүлээхүйц чанартай бүтээл туурвиж яваа энэ цагийн чадварлаг найруулагч, жүжигчин гэж гэж хэлж болно.

Харин хувийн амьдралдаа тэрбээр бараг амжилт муутайхан явдаг гэж хэлж болно. Анхны амьдралаа жүжигчин Золоотой эхлүүлж,

дараах амьдралаа мөн л жүжигчин болох Мөнхсоёлыг сонгосон ч бүтэлгүйтсэн. Үүний дараа модел бүсгүйтэй үерхэж, араас нь жүжигчин бүсгүйтэй хайр дурлалын романс эхлүүлсэн болоод амьдрал болгож амжаагүй юм.

Олноо ил болсон түүний хайр дурлалууд ийнхүү бүтэлгүйтсэн ч тэрбээр “гандан буурахгүй” дахин хайр дурлалтайгаа учирч ээлжит амрагтайгаа хөдөө орон нутгаар жаргаж байгаа гэнэ шүү.

Түүний энэ удаагийн ээлжит амраг нь анхны эхнэртэй нь төстэй нэгэн гэх яриа бий.

Харин авъяаслаг найруулагч, жүжигчин эрийн хайрыг татаж, аялж зугаалж буй бүсгүй анхны эхнэртэй нь төстэй үгүйг түүний дараах зургуудаас хараад дүгнэлт хийнэ биз ээ.