Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир Архангай аймгийн 100 жилийн баяр наадмын нээлтийг зохион байгуулж байгаа билээ. Урлаг соёлын оддоор “бөмбөгдөж” буй уг наадмыг сайхан болно гэдэгт олон хүн итгэл хүлээлгэж буй юм.

Тэгвэл олон нийтийн итгэлийг алдахгүйн тулд найруулагч Б.Тамир арьсаа хуулартал зүтгэж байгааг дуучин Хишигдалай олон нийтэд харуулав.

Архангай аймгийн наадмын төлөө арьсаа хууларч байгаа нэгнээ хамтлагийнх нь гишүүн Баяраа  тэргүүтэй найзууд нь “эргэж” нар салхинаас хамгаалан тос түрхэж өгсөн шигээ хайрлан хамгаалж байгаа аж.