Жүжигчин Б.Чинсанаа 10 гаруй жилийн өмнө кино ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш шоу бизнес, энтертайнмент, контент маркетинг гэх мэт олон салбарт хүчин зүтгэж, өөрийн гэсэн өнгө төрхөөр гялалзаж яваа. Түүний хань Б.Хулан эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг. Мөн тэрээр оны эхний өдөр нээлтээ хийсэн ”Улаан явар” тулаант инээдмийн кинонд гол дүр бүтээсэн.

Нээлтийн үеэр царайлгаараа гайхагддаг халамжит хань Б.Чинсанааг манай дуран онцлон буулгалаа.